Сэлэнгэ аймгийн 2015 оны 03 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга, инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 15. 10 цаг 23 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны 03 сарын 14-15-ны өдрүүдэд "Сэлэнгэ аймгийн 2015 оны 03-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга" хэвлэмэл бүтээгдэхүүнээ аймаг, сум, хэлтэс, агентлагийн удирдлагуудадаа тархаалаа. Түүнчлэн танилцуулгаар инфографик бэлтгэж, Таны Сэлэнгэ Миний монгол ТВ-ээр товч мэдээлэл хийлээ. Та бүхэн сарын дэлгэрэнгүй танилцуулгыг http://selenge.nso.mn/page/602 болон http://selenge.nso.mn/page/586 холбоосоор орж татаж авна уу.
Дэлгэрэнгүй

Аймгийн Статистикийн хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 04 сар 13. 08 цаг 24 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс "Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2015 оны 04 сарын 10-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН WWW.1212.MN

Нийтэлсэн: 2015 он 04 сар 03. 10 цаг 17 минут
Үндэсний статистикийн хорооны www.1212.mn цахим хуудас нь Монгол улсын үндэсний статистик мэдээллийн онлайн сан юм. Та бүхэн интернетэд холбогдсон дурын компьютерээс тус санд хандаж, хүссэн статистик мэдээллээ цаг алдалгүй, зардал гаргалгүй шууд авч ашиглах боломжтой.
Дэлгэрэнгүй

“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 26. 13 цаг 29 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс "Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2015 оны 04 сарын 07-ны өдөр аймгийн төвд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтын зорилго нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистикийн мэдээллийг ашиглах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймагт цаг ашиглалтын судалгаа эхэллээ.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 25. 14 цаг 48 минут
2015 оны 03 сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт Цаг ашиглалтын судалгаа эхэллээ. Судалгаа нь улирал бүрийн сүүлийн сард явагдах бөгөөд энэ улирлын судалгаанд Сүхбаатар сумын Хонгор морьт, Ган зам, Мандал сумын Баян арцат, Баянсуудал, Ерөө сумын Тавин баг, Сант сумын Ивэн багуудын нийт 120 өрх хамрагдаж байна. Судалгаанд 6 судлаач ажиллаж байгаа бөгөөд багийн засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллана.
Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн 2015 оны 02 сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга, инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 25. 14 цаг 43 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны 02 сарын 14-15-ны өдрүүдэд "Сэлэнгэ аймгийн 2015 оны 02-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга" хэвлэмэл бүтээгдэхүүнээ аймаг, сум, хэлтэс, агентлагийн удирдлагуудадаа тархаалаа. Түүнчлэн танилцуулгаар инфографик бэлтгэж, Миний монгол ТВ-ээр товч мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймагт 100-аас дээш настай 1 азай буурал энх тунх амьдарч байна.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 06. 12 цаг 04 минут
Манай улсын өндөр настнуудын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны иргэн 109 настай Лувсан овогтой Данзан гуай юм. Харин манай аймгийн хамгийн ахмад нь Мандал суманд оршин суугаа 101 настай Цэндийн Адилбиш гуай юм.
Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотод 372 сүм хийд байна.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 06. 10 цаг 46 минут
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажил хийгдэв.
Дэлгэрэнгүй

 

 

 

 

      2018 оны 11.14-ний байдлаар

 

 

 

 

 

 Динамик судалгаа 2006-2017

АҮ-н салбар 2012-2017

Хөдөө аж ахуйн салбар 2012-2017

 Боловсрол 2012-2017

Эрүүл мэнд 2012-2017

 Хүн амын үзүүлэлт 2012-2017

 Мөнгө, банк, төсөв 2012-2017

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2017

 

 

 

 

                 

 

 

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

   

 

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.