Сэлэнгэ аймгийн 2014 оны жилийн эцсийн нийгэм, эдийн засгийн танилцуулга, инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 27. 17 цаг 01 минут
2014 оны эцэст суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээгээр 562 хүн гэрлэлтээ батлуулж, 106 хүн гэрлэлтээ цуцлуулж, 46 хүүхэд үрчлэгджээ. 2014 онд үр тариа 245.3 мянган тонн, төмс 45.4 мянган тонн, хүнсний ногоо 32.7 мянган тонн хураан авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад үр тариа 58.4 мянган тонн буюу 31.2 хувиар өсч, төмс 10.6 мянган тонн буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.81 мянган тонн буюу 7.9 хувиар багыг хураан авсан байна. Мөн 153.9 мянган тонн хадлан бэлтгэсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 1.2 мянган тонн буюу 0.8 хувиар бага байна. 2014 онд аймгийн хэмжээнд 126.9 мянган га-д уринш бэлтгэсэн байна. 2014 онд аймгийн дүнгээр нийт малын тоо 1471684. болж урьд оноос 157.4 мянган толгой буюу 12.0 хувиар өссөн нь 1 хүнд 13.8 толгой мал ногдож байна. Нийт малтай өрхийн 9270 болсон нь 2013 онтой харьцуулахад 283 өрхөөр нэмэгдсэн байна. Үүний дотор малчин өрхийн тоо 4125 болсон нь урьд онтой харььцуулахад 74 өрхөөр нэмэгдсэн байна .Малчдын тоо 7952 болжээ. Үүний 3684 малчин нь эмэгтэй малчид байна. Нийт малчдын тоог 2013 оны малчдын тоотой харьцуулахад 242 малчнаар нэмэгджээ.
Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ХАӨМС-нг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга С.Бүрэнбат албан даалгавар гаргалаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 15 цаг 47 минут
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хэмжээнд бүрдүүлж, ашиглахаар бий болгосон Хүн ам, өрхийн мэдээллийн онлайн санд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт, оршин суугаа суурин хүн ам болон өрхийн мэдээллийг бүрэн оруулах, цаашид өрх, иргэний шилжилт хөдөлгөөн, мэдээллийн баяжилтыг цаг тухайд нь хийж хэвшүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга С.Бүрэнбат албан даалгавар гаргалаа.
Дэлгэрэнгүй

МУ-ЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛАХТАЙ ХОЛБООТОЙГООР СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 14 цаг 49 минут
Монгол улсын 3 сая дахь иргэн мэндлэх гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга С.Бүрэнбат захирамж гаргаж, аймгийн хэмжээнд холбогдох бүртгэл хөтлөх, мэдээлэх, алдаршуулах ажлыг óäèðäàí çîõèîí áàéãóóëàõ àéìãèéí êîìèññûã äàðààõ á¿ðýëäýõ¿¿íòýéгээр байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн Статистикийн хэлтэст 2015 онд ирүүлэх мэдээний цаглабар батлагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 23. 12 цаг 38 минут
Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 01 тоот тушаалаар газар, хэлтэс, албад, сум, аж ахуйн нэгж байгууллагуудаас 2015 онд аймгийн Статистикийн хэлтэст ирүүлэх албан ёсны статистик мэдээ, тайлангийн төрөл, цаглабар, захиргааны статистик мэдээ, тайлангийн төрөл, цаглабарыг тус тус баталлаа.
Дэлгэрэнгүй

ОРХОНТУУЛ, БАРУУНБҮРЭН, БАЯНГОЛ СУМДУУД ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ БАЙНА.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 07. 15 цаг 19 минут
Монгол Улсын малын тоо 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар, Сэлэнгэ аймгийн малын тоо 157.5 мянган толгойгоор өслөө.
Дэлгэрэнгүй

Монгол улсын 3 сая дахь иргэн энэ сард мэндэлнэ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 07. 10 цаг 49 минут
Монгол улс 1962 оны 10-р сард 1 сая дахь иргэн, 1988 оны 07-р сард 2 сая дахь иргэнээ өлгийдэн авсан түүхтэй. Тэгвэл 2015 оны 1-р сард 3 сая дахь иргэн мэндлэх төлөвтэй байна.
Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймаг 1,471,684 толгой малтай болж, малын тоо өмнөх оноос 157,488 толгойгоор өслөө.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 30. 13 цаг 07 минут
Аймгийн Засаг даргын 2014 оны А/443 дугаар захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явагдаж дууслаа. Сэлэнгэ аймаг 1,471,684 толгой малтай болж, малын тоо өмнөх оноос 157,488 толгойгоор өсчээ. Сүргийн бүтцээр авч үзвэл дараах байдалтай байна.
Дэлгэрэнгүй

2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого дууслаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 24. 16 цаг 04 минут
2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого дуусч, сумдууд аймгийн Статистикийн хэлтэст тайлангаа тушааж байна.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 07-р сарын 01-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 300
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 600
  Шингэн сүү, л    800
  Тараг, л 1 000
  Бензин, А-80 1 360
  Бензин, А-92 1 420
  Дизелийн түлш 1 900

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.