2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого дуусах шатандаа орж байна.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 16. 12 цаг 18 минут
Сэлэнгэ аймагт 2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12 сарын 07-оос 17-ны өдрүүдэд явагдаж байна.
Дэлгэрэнгүй

Захиргааны статистик мэдээний төрлийг нэмэгдүүллээ.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 03. 17 цаг 58 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл хэрэглэгчдийн санал болон өөрсдийн дүгнэлтэд үндсэлэн аймгийн хэмжээнд 7 төрлийн захиргааны статистик мэдээг нэмж гаргахаар шийдвэрлэж, аймгийн Засаг даргын захирамжаар батлууллаа.
Дэлгэрэнгүй

Жилийн эцийн мал тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 03. 17 цаг 43 минут
Статистикийн хэлтсээс аймгийн Засаг даргын захирамж, сумдын Засаг дарга нарт зөвлөмж, чиглэл өгсөн агуулгатай хэлтсийн даргын албан тоот, тооллогын ажлын график төлөвлөгөө, тооллогод зориулсан сургалтын хөтөлбөр, тооллогын дүн хүлээн авах хуваарь зэргийг гарган бүх сумдуудад хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадуудын өглөөний сонсгол дээр статистикийн талаар мэдээлэл өгөв.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 18 цаг 06 минут
2014 оны 12 сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадуудын 40 шахам ажилтнуудад зориулж, статистикийн талаар 30 минутын мэдээлэл хийлээ. Тус мэдээллийг хэлтсийн дарга Н.Баасансугар, ахлах мэргэжилтэн Н.Оюунаа, мэргэжилтэн Л.Төгөлдөр нар хийлээ.
Дэлгэрэнгүй

Иргэдээ сонсъё нэвтрүүлэгт оролцлоо.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 18 цаг 04 минут
2014 оны 11 сарын 28-ний өдрийн 19.00 цагаас хэлтсийн дарга Н.Баасансугар, ахлах мэргэжилтэн Н.Оюунаа нар Сэлэнгэ аймгийн орон нутгийн телевиз “Миний Монгол” ТВ-ийн “Иргэдээ сонсъё” нэвтэрүүлэгт оролцлоо.
Дэлгэрэнгүй

“СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 25. 17 цаг 30 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс Монгол улсад Үндэсний статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойтой холбогдуулан төгсөх ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдвээр хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

МУ-д Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ боллоо.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 20. 12 цаг 03 минут
2014 оны 11 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг аймагтаа зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралд аймгийн статистикийн хэлтсийн нийт ажилтнууд, аймгийн удирдлагуудын төлөөлөл, үе үеийн ахмадууд, сумдын төрийн санч, статистикчид, хамтран ажилладаг хэлтэс, агентлагийн дарга нар, багийн засаг дарга нарын төлөөлөлөөс бүрдсэн 70 гаруй хүн урилгаар оролцлоо.
Дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 10 цаг 29 минут
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглаж байсан түүхэн тэр цаг үеэс эхлэн дэлхий дахины өнөөгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа энэ цаг үеийг хүртэл улс орныхоо хөгжлийн түүхийг тооны хэлээр илэрхийлдэг нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн статистикийн салбарын үе үеийн нийт ажиллагчид, ахмадууд, статистикчид, статистик мэдээллийг эрхлэн гаргагчид, төрийн санч, багийн засаг дарга, нийт мэдээлэгч нартаа Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 07-р сарын 01-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 300
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 600
  Шингэн сүү, л    800
  Тараг, л 1 000
  Бензин, А-80 1 360
  Бензин, А-92 1 420
  Дизелийн түлш 1 900

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.