ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 12 цаг 29 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс 2017 оны 12-р сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгаар орон нутгийн хоёр телевиз болох “Таны Сэлэнгэ” телевиз, “Миний монгол” телевизээр дамжуулан Сэлэнгэ нутгийн ард иргэдэд товч мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Дэлгэрэнгүй

ТҮҮХЭН НЭРТЭЙ ХҮМҮҮСИЙН ТОО

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 12 цаг 21 минут
Түүхэн нэртэй хүмүүсийн тоо хамгийн их нь Тэмүүжин-7128, Сүхбаатар- 4459 байна.
Дэлгэрэнгүй

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦЭСТ АЙМГИЙН НИЙТ ХҮН АМЫН ТОО 108768 БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 10 цаг 37 минут
Хүн ам 2017 оны жилийн эцэст суурин хүн амын тоо 108768 -д хүрсэн нь өмнөх оноос 1.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.6, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.4 байгаа бол 0-14 насны хүүхэд 29.1, 15-59 насны хүн 63.9, 60-аас дээш насны хүмүүс 7.0 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээгээр 566 хүн гэрлэлтээ батлуулж, 141 хүн гэрлэлтээ цуцлуулж, 57 хүүхэд үрчлэгджээ. 2017 онд манай аймагт бусад аймаг хотоос бүгд 1563 хүн шилжин ирж, 1383 хүн шилжин явсан байна. Нийт шилжин ирэгсдийн 85.3 хувь нь Улаанбаатар хот, Дархан –уул, Орхон аймгаас, шилжин явагсдын 24.4 хувь нь Улаанбаатар хот, Дархан –Уул, Орхон аймагт явжээ.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 22. 15 цаг 11 минут
СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ИНФОГРАФИК ГАРЛАА.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 21 цаг 42 минут
Сэлэнгэ аймгийн 2017 оны 12-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга болон инфографик гарлаа. Мэдээлэл хэрэглэгч та бүхэн статистикийн танилцуулгыг http://www.selenge.nso.mn/page/875 холбоосоор, инфографикийг http://www.selenge.nso.mn/page/765 холбоосоор орж татан авч үзнэ үү. Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй

2017 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН ДҮНГЭЭР АЙМГИЙН НИЙТ МАЛЫН ТОО БУУРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 12 цаг 42 минут
2017 онд аймгийн дүнгээр нийт малын тоо 1509925 болж урьд оноос 89.8 мянган толгой буюу 5.6 хувиар буурсан нь 1 хүнд 13.9 толгой мал ногдож байна. Нийт малтай өрхийн тоо 9541 болсон нь 2016 онтой харьцуулахад 24 өрхөөр хасагдсан байна.Үүний дотор малчин өрхийн тоо 4679 болсон нь урьд онтой харьцуулахад 252 өрхөөр нэмэгдсэн байна. 2017 оны мал тооллогын дүнгээр аймгийн дүнгээр 200 хүртэлх малтай 7171 өрх, 201-999 хүртэлх малтай 2220 өрх, 1000 болон түүнээс дээш малтай 150 өрх тоологджээ. Энэ онд 554.5 мянган эх мал төллөсөн нь урьд оны мөн үеэс 45.3 мянган толгойгоор бага ба Сант, Сүхбаатар, Сайхан сумдад төллөлтийн хувь өндөр буюу 90.8-96.6 хувьтай байна. 529.9 мянган толгой төл бойжиж байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 69.0 мянган толгой буюу 11.5 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 19. 12 цаг 32 минут
Удирдах ажилтны зөвлөгөөнөө дугуй ширээ тойрон сууж хийв. 1212.mn Статистикийн нэгдсэн мэдээллийн санд сум, хорооны түвшний мэдээллүүдийг жигд оруулах; Анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах; Технологийн дэвшлийг түвшин бүрт нэвтрүүлэх зэрэг зөндөө олон зорилт өмнө өө тавьж үр дүнгийн гэрээнүүдээ байгууллаа.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 02. 15 цаг 23 минут
2017 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.
Дэлгэрэнгүй

 

 

 

 

               2018 оны 05.09-ний байдлаар

 

 

 

 Динамик судалгаа 2006-2017

Аж үйлдвэрийн салбар 2012-201

Хөдөө аж ахуйн салбар 2012-2017

 Боловсрол 2012-2017

Эрүүл мэнд 2012-2017

 Хүн амын үзүүлэлт 2012-2017

 Мөнгө, банк, төсөв 2012-2017

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2017

 

 

 

 

                 

 

 

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

   

 

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.