2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЭМХЭТГЭЛ ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 02. 08 цаг 02 минут
Сэлэнгэ аймгийн 2018 оны жилийн эцсийн эмхэтгэл гарлаа. Энэ удаад сүүлийн 10 жилийн байдлаар, англи, монгол хэл дээр гаргасан болно Та бүхэн доорх линкээр орж авна уу. http://www.selenge.nso.mn/uploads/users/75/files/NEGTGEL-STAT.pdf
Дэлгэрэнгүй

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үр дүнг танилцууллаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 30. 10 цаг 39 минут
“Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үр дүнг аймаг, орон нутгийн удирдлага, бодлого боловсруулагч, хэрэглэгч нарт түгээх, үр дүнд үндэслэн бодлого, төлөвлөлтөө хийхэд хөшүүрэг болох, Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт, семинарыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Сургалт, семинарыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ҮСХ-ны ХАНСГ-ын ахлах статистикч Н.Должинсүрэн, Э.Гантуяа нар нээж оролцов. Мөн сургалт, семинарт аймгийн Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нар, аймгийн ЗДТГ-ын газар, нэгжийн удирдлага, мэргэжилтэн нар, аймгийн ГБХЗХГ, ЭМГ, БОАЖГ болон БСУГ, Цагдаагийн газрын удирдлагууд, Сургуулийн нийгмийн ажилтнууд, аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төв, иргэний нийгмийн байгууллагын холбоо, хэвлэл мэдээллийн ажилтан, сумдын статистик болон жендэр хариуцсан мэргэжилтэн нарын 100 орчим хүнийг хамрууллаа. Семинарын явцад хэлэлцүүлэг өрнүүлж, аймгийн түвшинд санал, дүгнэлт гаргав.
Дэлгэрэнгүй

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ТАРХААНА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 21. 10 цаг 51 минут
Үндэсний статистикийн хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийлэл” үндэсний судалгааг 2017 онд анх удаа амжиллтай зохион байгуулсан билээ. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Сэлэнгэ аймагт 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд 09.20 минутад зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 18. 09 цаг 25 минут
Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх” сургалт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт эхэллээ. Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох” сэдэвт сургалт, Төрийн албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдэвт сургалтуудыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж нар нээлээ. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог энэхүү сургалт нь 2019 оны Байшин, орон сууцны тоолого, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаад сайшаан сургалтын багийн хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ. Маргааш сумдын Засаг даргын орлогч, статистик хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт “Анхан шатны мэдээллийг сайжруулах” сэдэвт сургалт үргэжлэн явагдана.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 09 цаг 59 минут
Сэлэнгэ аймгийн 2019 оны 5-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга болон инфографик гарлаа. Мэдээлэл хэрэглэгч та бүхэн статистикийн танилцуулгыг http://www.selenge.nso.mn/page/1188 холбоосоор, инфографикийг http://www.selenge.nso.mn/page/765 холбоосоор орж татан авч үзнэ үү. Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй

МАЛЫН ХАГАС ЖИЛИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ СУРГАЛТЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 30. 04 цаг 51 минут
2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Статистикийн хэлтсээс сумдад Хагас жилийн малын түүвэр судалгаа, Байшин орон сууцны тооллого, Хүн ам, орон сууцны тооллогын талаар онлайн сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ БОЛНО.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 28. 11 цаг 19 минут
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 04-ний А/176 дугаар захирамжийн дагуу “ Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн А/01 дугаар тушаалын дагуу салбар комисс байгуулагдан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ӨВРИЙН ДЭВТЭР-2018 ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 17. 02 цаг 43 минут
Сэлэнгэ аймгийн нийгэм, эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийг багтаасан Статистикийн өврийн дэвтэр хэвлэгдэн гарлаа.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 07-р сарын 03-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 100

  Хонины мах, кг 8 000
  Үхрийн мах, кг 9 000
  Ямааны ястай мах, кг 7 000
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 300
  Шингэн сүү, л 1 000
  Тараг, л 1 300
  Бензин, А-80 1 770
  Бензин, А-92 1 890
  Дизелийн түлш 2 370

 Динамик судалгаа 2006-2018

АҮ-н салбар 2012-2018

Хөдөө аж ахуйн салбар 2012-2018

 Боловсрол 2012-2018

Эрүүл мэнд 2012-2018

 Хүн амын үзүүлэлт 2012-2018

 Мөнгө, банк, төсөв 2012-2018

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2018

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.