ТҮҮХЭН ЗАМНАЛ


ТҮҮХЭН ХУУДАС

     Манай улс бүртгэл статистикийн өнө эртний уламжлалтай. Бидний өвөг Хүннү нар хүн, малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай болон XIII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан монголчууд байлдан дагуулсан улс орныхоо хүн амыг тоолж, түүнд үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

Монгол Улс харийн дарлалаас чөлөөлөгдсөн 1911 оны үеэс Богд хаант Монгол Улсын Засгийн газраас тоо бүртгэлийн асуудалд онцгой анхаарч ажилласан нь үндэсний статистикийн байгууллагыг үүсгэн байгуулах эхлэл болсон байна.

1921 онд ардын хувьсгал ялсны анхны өдрүүдээс эхлэн төр, засгаас бүртгэл статистикийн албыг зохион байгуулахыг нэн чухал зорилт болгож ажилласан. Улсын анхдугаар их хурлаас баталсан Улсын анхдугаар үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотойгоор анх байгуулснаар статистикийн суурь тавигджээ.

Бүртгэл, статистикийн албыг бэхжүүлэх, хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлэхэд ихэд анхаарч байсан бөгөөд 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн улсын төв газрыг байгуулсан нь Засгийн газрын бие даасан байгууллага байх үндсийг тавьсан үйл явдал болж улмаар Тоо бүртгэлийн улсын төв хорооны дотоод болон аймаг хот дахь бүтэц, орон тоог батлан 19 товчоо, сумын 389 байцаагчтай статистикийн бүхэл бүтэн цогц алба Монгол Улсын түүхэнд анх удаа бүрэлдэн тогтсон түүхтэй аж.                     

       Аймгийн Статистикийн байгууллага нь 1960 оны 6-р сарын 25 - ны өдөр Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 59 тоот тогтоолоор “ТОО БҮРТГЭЛИЙН ТОВЧОО” нэртэйгээр анх байгуулагдсан юм.

      Энэ утгаар нь авч үзвэл аймгийн статистикийн байгууллага үүсч бий болсон 54 жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын Статистикийн байгууллагын 90 жилийн их ойтой золгож байна.

Анх тоо бүртгэлийн товчоо нь дарга, 3 тоо бүртгэгч, нийт 4 орон тоотойгоор зохион байгуулагдаж анхны даргаар Самбуудагва ажиллаж байв. 1965 онд тоо бүртгэлийн товчоог “Статистикийн товчоо” гэж нэрлэх болсон ба  товчооны даргаар Р. Цэдэндорж /1965-1971 он/, Ц.Лхагвасүрэн /1971-1988 он/ нар ажиллаж байв.

            1988 оны 5 сараас АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны Статистикийн товчоог Төлөвлөгөөний комисстой нэгтгэн аймгийн ТЭЗХ, Нийгэм эдийн засгийн бодлогын хэлтэс  зэрэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байх үед Статистикийн албаны даргаар Д.Оюунчимэг /1988-1992 он/, Г.Гантөмөр /1992-1997 он/ нар ажиллаж байлаа.

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд анхны “Статистикийн тухай хууль”-ийг баталж Статистикийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг хуульчлан тогтоож өгсөн нь тус албаны цаашдын хөгжилд чухал үйл явдал болсон юм. Уг хуульд 1997 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар Статистикийн алба биеэ даасан, Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон зохион байгуулагдаж, өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд даргаар Ч.Энхтуяа /1997-2005 он/, Д.Мягмарсүрэн /2005-2014 он/ , 2014 оноос Н.Баасансугар ажиллаж байна.

Тус хэлтэс нь одоо дөрвөн мэргэжилтэн, хоёр гэрээт ажилтан, гурван судлаач, нэг жолооч, нийтдээ арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус хэлтэс нь сүүлийн жилүүдэд Хүн ам, орон сууцны тооллого, Аж ауйн нэг байгууллагын тооллого, Бичил уурхайн тооллого, Хөдөө аж ахуйн тооллого, Нөхөн үржүхүйн эрүүл мэндийн судалгаа, Цаг ашиглалтын судалгаа, Хөрөнгө оруулалтын судалгаа, Салбар хоорондын тэнцэл, Нөөц ашиглалтын судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа, зэрэг улс,  орон даяар явагддаг тооллого судалгаа өөрийн аймагт амжилттай явуулж ирсэн ба аймгийн хэмжээнд жил бүр явагддаг Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, Дундаж цалингийн судалгаа, Ардчилсан засаглал судалгаа, Сагсан дахь барааны үнийн судалгаа зэргийг амжилттай явуулж ирлээ.

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүнд манай статистикийн байгууллагын ажлын арга зүй, чиг хандлага, техник технологийн ашиглалт шинэчлэгдсээр иржээ.

Ð.Öýäýíäîðæèéã òîìèëîãäîõ 1965 îíû ¿åä òîâ÷îî íü 6-7 îðîí òîîòîé, òåõíèê õýðýãñëèéí õóâüä òîîöîîëîí áîäîõ öàõèëãààí ìàøèíòàé áîëсноор õºäºëìºðèéí á¿òýýìæ ºñ÷, ìýäýýëëèéí ÷àíàð ñàéæèð÷, øóóðõàé áàéäàë ýðñ äýýøèëæ байжээ. 1982 îíä àéìãèéí Ñòàòèñòèêèéí òîâ÷îîíä Ìåðà-100 õýðýãëýã÷èéí öýãèéí ìèêðîìàøèíûã ñóóðèëóóëàí òåëåôîíû øóãàìààð òºâòýé õîëáîæ, ìýäýýëëèéí òåëå áîëîâñðóóëàëòûí ñèñòåìèéã àøèãëàæ ýõýëñýí байна.

Манай хамт олон сар бүр Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтайгаа цахим хурал хийх, мэдээ цуглуулалт болон тархаалт, боловсруулалтад цахим технологи, програмчилалыг ашиглах зэргээр орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийг ажилдаа өргөн хэрэглэж байна.

Сэлэнгэ аймаг нь 1960 оны статистик мэдээгээр засаг захиргааны 14 нэгжтэй, 8 сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн 6 нэгдэлтэй байсан ба 81,6 мянган га талбайд үр тариа тарьж, 350,7 мянган толгой малтай байв.

Ñýëýíãý àéìãèéí ñòàòèñòèêèéí õýëòýñ íü óëñ, орон нутгийн нийгэм, эдийн засгийн талаарх бодит мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах, тархаах зэргээр бүх түвшний шийдвэр гаргагчид, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

 

АЙМГИЙН СТАТИСТИКИЙН АЛБАНЫ ҮЕ, ҮЕИЙН УДИРДЛАГУУД

                  Н.Самбуудагва       1960 – 1965

                  Б.Чанрав                 1964-1965

                  Р.Цэрэндорж           1965 – 1971

Цэндсүрэнгийн ЛХАГВАСҮРЭН

Статистикийн товчооны дарга /1971-1988 он/

1944 онд  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн. 1966 онд Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр, ЗХУ-ын Казакстанд Бүртгэл механикжуулалтын дээд курс тус тус төгссөн.

1966-1971 онд Сэлэнгэ аймгийн Гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1971-1988 онд Статистикийн товчооны даргаар, 1988-1990 онд Сэлэнгэ аймгийн Ардын хянан шалгах хороонд улсын байцаагч, 1990-1993 онд Цагааннуур сумын АДХГЗ-ны дарга, 1993-2004 онд Цагаануур сумын Засаг даргын орлогч.

Гавъяа шагнал - Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд,   Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны тэргүүний ажилтан.

Дамдингийн ОЮУНЧИМЭГ

Статистикийн албаны дарга /1988-1992 он/

1955 онд  Улаанбаатар хотод төрсөн, 1973-1977 онд МУИС-ийн Статистикийн ангийг статистикч мэргэжлээр төгссөн. 1977-1992 онд Аймгийн АДХГЗ-нд статистикийн албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1992-1994 онд МХГ-т байцаагч, 1994-2010 онд Нийтгийн даатгалын хэлтэст нягтлан бодогч.

Гавъяа шагнал- Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан.

Гомбожавын ГАНТӨМӨР

Статистикийн албаны дарга /1992-1997 он/

1941 онд Говь алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1961-1965 онд Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг статистикч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1965-1966 Сайд нарын зөвлөлийн харьяа Статистикийн төв газарт өрхийн төсвийн статистикч, 1966-1972 онд Сэлэнгэ аймгийн Гүйцэтгэх захиргаанд статистикийн хэлтэст байцаагч, ахлах мэргэжилтэн, 1972-1990 онд Аймгийн намын хороонд санхүүгийн тасгийн эрхлэгч, батлах тоо бүртгэлийн тасгийн эрхлэгч, 1990-2000 онд Статистикийн албанд мэргэжилтэн, дарга, 2000-2003 онд АЗДТГ-т мэргэжилтэн.

Гавъяа шагнал: Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Бүртгэл статистикийн  тэргүүний ажилтан.

Чадраагийн ЭНХТУЯА /МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч/

Статистикийн хэлтсийн дарга /1997-2005/

1966 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1988 онд МУИС-ийг статистикч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1988-1994 онд аймгийн ТЭЗХороонд мэргэжилтэн, 1994-1995 онд Сүхбаатар сумын татварын хэлтэст татварын байцаагч, 1997-2005 онд Статистикийн хэлтсийн дарга, 2005-2012 онд Аймгйин аудитын газарт аудитор, 2013 оноос  Аймгийн аудитын газрын даргаар ажиллаж байна.

Гавъяа шагнал: Төрийн албаны тэргүүн, бүртгэл стаитстикийн тэргүүн, төрийн хяналтын тэргүүний ажилтан.

Дамдинсандагийн МЯГМАРСҮРЭН

Статистикийн хэлтсийн дарга /2005-2013/

Төрсөн он сар өдөр- 1958 – 5 - 27

Төрсөн газар- Улаанбаатар хот

Төгссөн сургууль, мэргэжил - 1976-1978 онд Санхүү, эдийн засгийн техникумыг статистикч мэргэжлээр, 1992-1996 онд ХААИС-ийг статистикч мэргэжлээр төгссөн.

Ажлын түүх-1979-2014 Аймгийн АДХГЗ-ны Статистикийн товчоо, Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэс, аймгийн ХААУГ,  Статистикийн алба, Статистикийн хэлтэст  мэргэжилтэн,  ахлах мэргэжилтэн,  хэлтсийн дарга.

Гавъяа шагнал- Алтан гадас одон, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан, АХ-ын  80, 90 жилийн ой медаь, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн медаль

Нямсүрэнгийн БААСАНСУГАР /МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистр/

Статистикийн хэлтсийн дарга //2014.03 - 2016.09/

1978 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Наранбулаг хэмээх газар төрсөн. 2000 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2000-2004 онд “Ирээдүй” дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, 2008-2012 онд "Хадгаламж" банкинд ерөнхий ня-бо, салбарын эрхлэгч, 2007, 2013 онд Сэлэнгэ аймгийн Аудитын газарт аудитор, аудитын менежер, 2014-2016 Статистикийн хэлтсийн дарга

 

 

 

ХҮН  АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИН

 

   

    2017.12.06-ны байдлаар, төг

 

 

 

 Динамик судалгаа

Аж үйлдвэрийн салбар 2012-2016

Хөдөө аж ахуйн салбар 2012-2016

 Боловсрол 2012-2016

Эрүүл мэнд 2012-2016

 Хүн амын үзүүлэлт 2012-2016

 Мөнгө, банк, төсөв 2012-2016

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2016

 

 

 

 

                 

 

 

            

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

   

 

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.