2018 ОНЫ 1-Р САРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 10 цаг 38 минут

2018 оны 1 дүгээр сарын манай аймагт бусад аймаг хотоос бүгд 456 хүн шилжин ирж,  379 хүн шилжин явсан  байна. Нийт шилжин ирэгсдийн 47.2 хувь нь эрэгтэйчүүд, 52.8 хувь эмэгтэйчүүд байгаа бол нийт шилжин явагсдын 41.7 хувь нь эрэгтэйчүүд, 58.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээгээр нийт 144 эх төрж, 143 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 19.0 хувиар өссөн байна. Төрөлтийг насны бүтцээр нь харахад 25-29 насны 34 буюу 23.6 хувь, 20-24 насны 48 буюу 33.3 хувь, 30-34 насны 36 буюу 25 хувь, 35-39 насны 14 буюу 9.7 хувь, 40-44 насны 5 буюу 3.4 хувь, 20 хүртэлх насны 7 буюу 4.8 хувь байна.

Нас барсан хүний тоо 44 байгаа нь ноднингийн мөн үеэс 10.0 хувиар өссөн байна.  0-1 хүртлэх хүүхдийн эндэгдэл 3, 1-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын шалтгааны 13.1 хувь нь осол гэмтлийн, 24.8 хувь нь хорт хавдрын өвчний шалтгаантай байна.

Халдварт өвчнөөр 63 хүн өвчилж бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 28.6 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчний 63.4 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 28.5 хувийг сүрьеэ, 8.1 хувийг бусад халдварт өвчин эзэлж байна.

2018 оны эхний 1 сард нийт 33340 үзлэг хийсний 21.7 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 12.6 хувь нь гэрийн идэвхитэй үзлэг, 12.1 хувь нь диспансерийн хяналтын үзлэг эзэлж, нийт 3141 дуудлаганд үйлчилсний, 12.4 хувийг алсын дуудлагаар үйлчилж яаралтай тусламж үзүүлсэн.

2018 оны эхний 1 дүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 815 болсон нь урьд оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 43.2 хувийг ерөнхий боловсролтой, 7.6 хувийг тусгай дунд, 12.3 хувийг мэргэжилтэй ажилчид, 36.2 хувийг дээд боловсролтой, 1.7 хувийг боловсролгүй хүмүүс тус тус эзлэх боллоо

Энэ сард бүртгэлтэй ажилгүйчүүдээс 23 хүн ажилд зуучлагдан орж, 51 хүн идэвхгүйн улмаас хасагдаж, 65 хүн шинээр бүртгэгдсэн байна. 

1.4 Нийгмийн даатгал, халамж

2018 оны 1 дүгээр сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас 16013 тэтгэвэр авагчдад 4650.3 сая төгрөгийг тэтгэвэрт, тэтгэмжийн даатгалын сангаас 510 хүнд 159.9 сая төгрөгийг  хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсэн амаржсан, оршуулга, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин, даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, нөхөн төлбөр, сувиллын зардалд 234 хүнд 93.3 сая төгрөг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 43 хүнд 68.8 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид тус тус олгожээ.

Нийгмийн халамжийн сангаас 10,864 хүнд 892.6 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгожээ.

2018 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 63 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 21.2 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 20 /31.7%/ нь согтуугаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 /21.2%/-оор  буурч, иргэд байгууллагад 73.3 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 102.3 сая төгрөгөөр буурсан байна. Учирсан хохирлоос 15.9 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 21.6 хувьтай байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 22.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг,  55.5 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг,  4.8 хувийг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 4.8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 12.7 хувийг бусад төрлийн гэмт хэрэг  эзэлж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 35.7 хувийг малын хулгай эзэлж байна.

1.6 Хилээр орсон, гарсан иргэд

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор давхардсан тоогоор 52687 зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеээс 0.8 хувиар буурсан байна. Нийт зорчигчдын 86.2 хувь нь Монгол иргэд, 13.8  хувь нь гадаад иргэд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо 1.6 хувиар буурч, гадаад иргэдийн тоо  4.2 хувиар өссөн байна.

Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар хил нэвтрэх эрхийн үнэмлэхээр 3734 хүн  зорчсон байна. 

Монгол банкны мэдээгээр энэ сард кассын цэвэр орлого 52823.8 сая төгрөг, цэвэр зарлага 51172.6 сая төгрөгт хүрчээ.Зээлийн өрийн үлдэгдэл 236127.0 сая төгрөг  байгаа ба үүний 2.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 75606.4 сая төгрөг байна


Сэтгэгдэл бичих

 

 

 

 

      2018 оны 11.21-ний байдлаар

 

 

 

 

 

 Динамик судалгаа 2006-2017

АҮ-н салбар 2012-2017

Хөдөө аж ахуйн салбар 2012-2017

 Боловсрол 2012-2017

Эрүүл мэнд 2012-2017

 Хүн амын үзүүлэлт 2012-2017

 Мөнгө, банк, төсөв 2012-2017

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2017

 

 

 

 

                 

 

 

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

   

 

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.