ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ИНФОГРАФИК /2018.09/
2018 оны эхний 9 сарын байдлаар халдварт өвчнөөр 632 хүн өвчилж бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 27.2 хувиар өссөн байна. Нийт халдварт өвчний 68.2 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 20.1 хувийг сүрьеэ, 11.7 хувийг бусад халдварт өвчин эзэлж байна. Үүнийг дотор нь салгаж авч үзвэл БЗХӨ-ний тохиолдол 431 бүртгэгдсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 68.4 хувиар өссөн байна. Харин сүрьеэ өвчний тохиолдол 13.0 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл бичих