2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ХАШАА, ХУДГИЙН ТООЛЛОГЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 04. 01 цаг 28 минут

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумдын Засаг даргын орлогч, статистик хариуцсан ажилтан, ХАА-н тасгийн ажилтан нарт 2018 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын сургалтыг хийлээ. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж үг хэллээ. Сургалтаар албан ёсны статистик мэдээ, тайлан гаргалт, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 
Сургалтын үеэр Шаамарын сумын ХАА-н тасгийн дарга Ж.Баярсайхан Үндэсний статистикийн салбарын дээд шагнал “БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, Цагааннуур сумын ХАА-н тасгийн дарга Ч.Алтанхуяг Үндэсний статистикийн хорооны “ Хүндэт жуух”-аар, Мандал сумын эдийн засагч Д.Эрдэнэбаяр аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. 
Мөн “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт-2018” аянд шалгарсан багийн Засаг дарга, “ Статистик миний нүдээр” гар зургийн уралдаанд шалгарсан сурагч нарт шагнал гардууллаа. 
“ Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт-2018” аянд:
1-р байр - Сүхбаатар сумын 4-р багийн Засаг дарга Б.Отгонзаяа 
2-р байр - Шаамар сумын Дулаанхан тосгоны ХАӨМС хариуцсан ажилтан Ө.Цогтбаяр 
3-р байр- Цагааннуур сумын 1-р багийн Засаг дарга Б.Ууганбаяр 
“Статистик миний нүдээр” гар зургийн уралдаанд:
1-р байр - Баянгол сумын УТ-ний ЕБС-н 10а ангийн сурагч Г.Сувд-Эрдэнэ “МИНИЙ МӨРӨӨДӨЛ” гар зураг шалгарсан байна.
2-р байр - Сүхбаатар сумын УТ-ний 4-р сургуулийн 11в ангийн сурагч П.Нямцэцэг 
3-р байр- Сант сумын ЕБС-н 7а ангийн сурагч Н.Оргил нар тус тус шалгарсан байна. Та бүхэндээ амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих

 

 

 

 

      2018 оны 11.21-ний байдлаар

 

 

 

 

 

 Динамик судалгаа 2006-2017

АҮ-н салбар 2012-2017

Хөдөө аж ахуйн салбар 2012-2017

 Боловсрол 2012-2017

Эрүүл мэнд 2012-2017

 Хүн амын үзүүлэлт 2012-2017

 Мөнгө, банк, төсөв 2012-2017

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2017

 

 

 

 

                 

 

 

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

   

 

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.