2018 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА.
2018 онд аймгийн нийт малын тоо 1 540 036 толгой болж урьд оноос 30.1 мянган толгой буюу 1.9 хувиар өссөн нь 1 хүнд 14.1 толгой мал ногдож байна. Нийт малтай өрхийн тоо 9 494 болсон нь 2017 онтой харьцуулахад 47 өрхөөр хасагдсан байна. Үүний дотор малчин өрхийн тоо 4 850 болсон нь урьд онтой харьцуулахад 171 өрхөөр нэмэгдсэн байна.
2018 оны мал тооллогын аймгийн дүнгээр 200 хүртэлх малтай 7 064 өрх, 201-999 хүртэлх малтай 2 290 өрх, 1 000 болон түүнээс дээш малтай 140 өрх тоологджээ.
604.0 мянган эх мал төллөсөн нь урьд оны мөн үеэс 49.4 мянган толгойгоор их ба Сайхан, Сүхбаатар, Жавхлант, Ерөө сумдад төллөлтийн хувь өндөр буюу 90.6-100.0 хувьтай байна.
595.7 мянган толгой төл бойжиж байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 65.7 мянган толгой буюу 12.4 хувиар их байна.
2018 онд оны эхний нийт малын 0.97 хувьтай тэнцэх 14 608 толгой мал хорогдсон нь урьд онтой харьцуулахад 4.7 дахин буурчээ. Хорогдсон нийт малын 4.0 хувийг өвчнөөр хорогдсон, 24.7 хувь нь хээлтэгч малын хорогдол байна.
Жилийн эцсийн байдлаар шувуу 11 130, гахай 3 868, зөгийн бүл 5 260 тоологджээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад шувуу 313 толгойгоор, гахай 691 толгойгоор тус бүр буурч, зөгий 902 бүлээр өссөн байна. Мөн 659.9 мянган ширхэг өндөг, 63.0 тонн гахайн мах, 126.7 тонн зөгийн бал бэлтгэжээ.
Сэтгэгдэл бичих