МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2014 он 11 сар 11. 10 цаг 29 минут

МЭНДЧИЛГЭЭ

Монголчууд бүртгэл статистикийн өнө эртний уламжлалтай ард түмэн билээ. Бидний өвөг Хүннү нар хүн, малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай болон XIII зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан монголчууд байлдан дагуулсан улс орныхоо хүн амыг тоолж, түүнд үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

Улсын анхдугаар их хурлаас баталсан Улсын анхдугаар үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотойгоор анх байгуулснаар статистикийн суурь тавигджээ. Аймгийн Статистикийн алба нь 1960 оны 6-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны 59 тоот тогтоолоор “Тоо бүртгэлийн товчоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

Тухайн үедээ Сэлэнгэ аймаг нь 14 сум, хороотой, 8 сангийн аж ахуйтай, 6 хөдөө аж ахуйн нэгжтэй, 350.7 мянган толгой малтай байжээ.

Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймаг нь 17 сум, 56 багтай, 105.0, хүн амтай, 29,6 мянган өрхтэй, 305.5 мянган га газар тариалангийн эргэлтийн талбайтай, МУ-ын нийт үр тарианы 50 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг улсынхаа нийгэм, эдийн засагт томоохон цар хүрээ бүхий аймаг болжээ. Тухайлбал 2013 оны статистик тоо мэдээгээр бусад аймгуудтай харьцуулахад хүн ам, өрхийн тоогоороо Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын дараа 3-рт, ДНБ-ний хэмжээ 511,6 тэрбум төгрөг болсон нь Орхон аймгийн дараа 2 -рт бичигдэж байна.

21-р зуун гарсаар мэдээллийн үнэ цэнэ, хэрэглээ асар их өсч, мэдээллийг түргэн шуурхай олж авч, боловсруулж, ашигласнаар оновчтой дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах боломжийг улс, орон нутгийн удирдлагууд, байгууллага, иргэд өөртөө бий болгож байна. Монгол улсын хувьд ч зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хирээр нийгэм, эдийн засгийн олон талт үзэгдлүүдийн цар хүрээ, тоо хэмжээ асар ихээр нэмэгдэж, түүнийг мэргэжлийн үүднээс нэгтгэн дүгнэх, боловсруулах, хэрэглэгчдэд тархаах шаардлага ач холбогдол нэмэгдсээр байна.

 

Нийгэм, эдийн засаг, байгалийн олон талт мэдээллийг хэрэглэгч нартаа тольдон харуулах нүд, сонордуулах чих нь байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн үе үеийн статистикийн албаныхан, статистик мэдээллийг эрхлэн гаргагчид, статистикийн мэдээлэгч нартаа нийт мэдээлэл хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглаж байсан түүхэн тэр цаг үеэс эхлэн дэлхий дахины өнөөгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа энэ цаг үеийг хүртэл улс орныхоо хөгжлийн түүхийг тооны хэлээр илэрхийлдэг нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн статистикийн салбарын үе үеийн нийт ажиллагчид, ахмадууд, статистикчид, статистик мэдээллийг эрхлэн гаргагчид, төрийн санч, багийн засаг дарга, нийт мэдээлэгч нартаа Монгол Улсад Үндэсний статистикийн алба үүсч, хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН

ДАРГА                                    Н.БААСАНСУГАР


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.