СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх” сургалт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох” сэдэвт сургалт, Төрийн албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдэвт сургалтуудыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж нар нээлээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог энэхүү сургалт нь 2019 оны Байшин, орон сууцны тоолого, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаад сайшаан сургалтын багийн хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
Маргааш сумдын Засаг даргын орлогч, статистик хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт “Анхан шатны мэдээллийг сайжруулах” сэдэвт сургалт үргэжлэн явагдана.
Сэтгэгдэл бичих