ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ СЭЛЭНГЭ АЙМАГТ ТАРХААНА.
Үндэсний статистикийн хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийлэл” үндэсний судалгааг 2017 онд анх удаа амжиллтай зохион байгуулсан билээ. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Сэлэнгэ аймагт 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд 09.20 минутад зохион байгуулагдана.
Сэтгэгдэл бичих