ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ШИНЭЧЛЭЛТ, БАЯЖИЛТ-2019 АЯН ЗАРЛАЛАА
Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулах, үнэн бодит байдлыг хангах зорилгоор хүн ам, өрхийн бүртгэлийн шинэчилсэн дэвтрээр сум, багийн нийт өрх, хүн амын мэдээллийг авах ажил хийгдэж байна. Хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийг шинэчлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/283 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд “Хүн ам, өрхийн бүртгэл мэдээллийн сангийн шинэчлэлт, баяжилт-2019” аяныг 2019 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих