СЭЛЭНГЭ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС "ШАЛГАЯ, БАТАЛГААЖУУЛЪЯ" САРЫН АЯНГ ЗАРЛАЖ БАЙНА.
"Хүн ам, орон сууцны тооллого - 2020"-ын бэлтгэл ажлын хүрээнд ҮCХ-ноос иргэн бүр Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь өөрийн мэдээллийг шалган, баталгаажуулах боломжтой http://registration.nso.mn/ веб сайтыг нээн ажиллуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс "ШАЛГАЯ, БАТАЛГААЖУУЛЪЯ" сарын аянг аймгийн 17 сум, 57 баг, 6 тосгон, бүх төр, төсвийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад зарлаж байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэн та доорх сайтаар орж аяндаа идэвхтэй хамрагдана уу.
Сэтгэгдэл бичих