МУ-д Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээ боллоо.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 20. 12 цаг 03 минут

2014 оны 11 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг аймагтаа зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хуралд аймгийн статистикийн хэлтсийн нийт ажилтнууд, аймгийн удирдлагуудын төлөөлөл, үе үеийн ахмадууд, сумдын төрийн санч, статистикчид, хамтран ажилладаг хэлтэс, агентлагийн дарга нар, багийн засаг дарга нарын төлөөлөлөөс бүрдсэн 70 гаруй хүн урилгаар оролцлоо.

Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Оюунболд нар үг хэлж, аймгийн ИТХТ-ийн дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын мэндчилгээг уншиж танилцууллаа.

Үүний дараа ахмадуудаа төлөөлөн аймгийн Төлөвлөгөө, эдийн засгийн хорооны дарга асан И.Нямбуу, аймгийн Статистикийн товчооны дарга асан Ц.Лхагвасүрэн нар үг хэлж, түүхэн дурсамж, туршлагаасаа хуваалцаж, үнэтэй сургамж, зөвлөмжөөсөө бидэнтэй хуваалцлаа.

Хэлтсийн дарга Н.Баасансугар “Статистикийн албаны өнгөрсөн, өнөө, ирээдүй” сэдвээр, ахлах мэргэжилтэн Н.Оюунаа “Статистик мэдээллийн бүрдүүлэлт, тархаалт” сэдвээр, мэргэжилтэн Л.Төгөлдөр “Хүн ам өрхийн мэдээллийн онлайн сангийн ач холбогдол, давуу тал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Хурлын үеэр “Бидний амьдралд-Статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Гантулга бүтээлээ уншиж танилцууллаа.

Хүндэтгэлийн хурлын төгсгөлд статистикийн салбартаа өндөр амжилт гарган ажиллаж байгаа зарим хүмүүст шагналд гардуулах ёслол боллоо.

Хөдөлмөрийн хүндэт медалаар тус хэлтсийн мэргэжилтэн Чулууны Цэнд-аюуш, “Бүртгэл-статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Баянгол сумын Төрийн сангийн төлөөлөгч Баясгалан, ҮСХорооны “Хүндэт жуух”-аар Цагдаагын хэлтсийн хошууч Отгонбаатар, Хэлтсийн мэргэжилтэн Д.Гүндэгмаа, Хүдэр сумын 1-р багийн Засаг дарга Цэнбумаа, Цагааннуур сумын 2-р багын засаг дарга Н.Зоригоо, Аймгийн Засаг даргын жуух-аар хэлтсийн мэргэжилтэн Д.Гүндэгмаа, Л.Төгөлдөр, Сүхбаатар сумын эдийн засагч Г.Золбоо, Шаамар сумын 1-р багын Засаг дарга Т.Өлзийжаргал нар, хэлтсийн нэрэмжит шагналаар Сайхан сумын эдийн засагч статистикч Ц.Нарантуяа, Мандал сумын эдийн засагч статистикч Д.Эрдэнэбаяр нар тус тус шагнагдлаа.

2014 оны 11 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс Монгол улсад Үндэсний статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойтой холбогдуулан аймгийн бүх сумдын нийт 35 сургуулийн 600-аад сурагчдад “Статистикийн боловсрол” сэдвээр хичээл заалаа.

Тус хичээлийг Статистикийн хэлтсээс аймгийн Боловсролын газар, бүх сумдын төрийн санч, статистикч, сургуулийн захирлуудтайгаа хамтран зохион байгууллаа.

Аймгийн төв Сүхбаатар суманд хичээлийг Статистикийн хэлтсийн дарга Н.Баасансугар, Сайхан, Хушаат сумын хувьд статистикч Нарантуяа, Төрийн санч Цогбаяр нар, бусад сумдуудын сургууль тус бүр дээр нийгмийн ухааны багш нар нь заалаа.

Аймгийн төвийн 140 гаруй сурагч, сумдын 500 гаруй сурагч хичээлд хамрагдлаа. ҮСХ-оос бэлтгэж ирүүлсэн хичээлийг аймгийн түвшний зарим нэг мэдээлэл болон бусад хэлбэрээр баяжуулан бүх сумдад цахим шуудангаар хүргүүлж, аймгийн хэмжээнд нэгдсэн агуулгаар заасан.

 “Бидний амьдралд-Статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг аймгийн түвшинд зарлаж, нийт 21 сурагч бүтээл ирүүлснээс Сүхбаатар сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Гантулга 1-р байрт, Сайхан сумын 12б ангийн сурагч М.Мөнхгэрэл 2-р байранд шалгарлаа.

Харин ҮСХ-нд Сэлэнгэ аймгаас 3 сурагч бичсэн эссэгээрээ оролцсон байна.

Орон нутгийн телевизээр хэлтсийн дарга Н.Баасансугар нийт Сэлэнгэчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ. /2014.11.11/


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.