“СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 25. 17 цаг 30 минут

Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс Монгол улсад Үндэсний статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойтой холбогдуулан төгсөх ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдвээр хичээл заалаа.

Хамарсан хүрээ.

Аймгийн бүх сумдын 35 сургуулийн 700-аад сурагчдад хичээл заалаа.

Зохион байгуулалт:

Аймгийн Боловсролын газар, бүх сумдын төрийн санч, статистикч, сургуулийн захирлуудтайгаа тайгаа хамтран зохион байгууллаа. Аймгийн төв Сүхбаатар сумын хувьд 1-р сургууль дээр бүх сурагчдыг нэг дор цуглуулан заав.

Хичээл заасан арга хэлбэр:

Аймгийн төв Сүхбаатар суманд хичээлийг Статистикийн хэлтсийн дарга Н.Баасансугар, Сайхан, Хушаат сумын хувьд статистикч Нарантуяа, Төрийн санч Цогбаяр нар, бусад сумдуудын сургууль тус бүр дээр нийгмийн ухааны багш нар нь заалаа.

Оролцсон хүүхдийн тоо: Аймгийн төвийн 140 гаруй сурагч, сумдын 500 гаруй сурагч хичээлд хамрагдлаа.

Хичээлийн агуулга: ҮСХ-оос бэлтгэж ирүүлсэн хичээлийг аймгийн түвшний зарим нэг мэдээлэл болон бусад хэлбэрээр баяжуулан бүх сумдад цахим шуудангаар хүргүүлж, аймгийн хэмжээнд нэгдсэн агуулгаар заасан.

Бусад: “Бидний амьдралд-Статистикийн толинд” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг аймгийн түвшинд зарласан бөгөөд нийт 21 сурагч бүтээл ирүүлснээс Сүхбаатар сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Гантулга 1-р байрт, Сайхан сумын 12б ангийн сурагч М.Мөнхгэрэл 2-р байранд шалгарлаа.


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.