Жилийн эцийн мал тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 03. 17 цаг 43 минут

2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ээлжит тооллого явагдах гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар тооллогын аймгийн комиссыг байгууллаа.

Статистикийн хэлтсээс аймгийн Засаг даргын захирамж, сумдын Засаг дарга нарт зөвлөмж, чиглэл өгсөн агуулгатай хэлтсийн даргын албан тоот, тооллогын ажлын график төлөвлөгөө, тооллогод зориулсан сургалтын хөтөлбөр, тооллогын дүн хүлээн авах хуваарь зэргийг гарган бүх сумдуудад хүргүүллээ.

2014 оны 12 сарын 03-ны өдөр сумын төрийн санч, статистикч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг аймгийн төв дээр зохион байгууллаа. Сургалтанд нийт 35 хүн хамрагдаж, хэлтсийн дарга Н.Баасансугар Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын сан, газар тариалангийн мэдээллийн сан, тэдгээрийн хэрэглээ, уялдаа холбоо, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.

Мэргэжилтэн Д.Гүндэгмаа мал тооллогын арга зүй, программ ашиглалтын талаар сургалт хийв. Мөн аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын албаны дарга Дархан-Аврага эрлийз малыг хэрхэн тоолох талаар мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.