Захиргааны статистик мэдээний төрлийг нэмэгдүүллээ.
Захиргааны статистик мэдээний төрлийг нэмэгдүүллээ.
Статистик мэдээг гаргах гэж, архивлах гэж цуглуулдаггүй. Харин түүнийг сонирхсон хэрэглэгч бүр авч ашиглах боломжийг бий болгох, боломжтой нөхцөлд шаардлагатай мэдээг хуулийн хүрээнд шинээр нэмж гаргах нь статистикийн албаны чухал зорилт юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл хэрэглэгчдийн санал болон өөрсдийн дүгнэлтэд үндсэлэн аймгийн хэмжээнд 7 төрлийн захиргааны статистик мэдээг нэмж гаргахаар шийдвэрлэж, аймгийн Засаг даргын захирамжаар батлууллаа.
Мэдээний төрөл Маягтын нэр
1. Аудитын газрын мэдээ СЭ-АУ1
2. Уриншийн мэдээ СЭ-ХАА1
3. Аймаг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн зээл олголтын мэдээ СЭ-ХС1
4. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл олголтын мэдээ СЭ-ЖДҮ1
5. Дотоодын хөрөнгө оруулалтын мэдээ СЭ-ХО1
6. Гадаадын хөрөнгө оруулалтын мэдээ СЭ-ХО2
7. Мал аж ахуйн түүхий эд бэлтгэлийн мэдээ СЭ-ХААБ6
Сэтгэгдэл бичих