2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого дуусах шатандаа орж байна.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 16. 12 цаг 18 минут

Сэлэнгэ аймагт 2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12 сарын 07-оос 17-ны өдрүүдэд явагдаж байна. Аймгийн Статистикийн хэлтэс, Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас Цагааннуур, Зүүнбүрэн, Алтанбулаг, Ерөө, Хушаат, Сант суманд хяналтын тооллого хийж байна. Хяналтын тооллогоор одоогийн байдлаар зөрчил дутагдал гараагүй байна.

Тооллогын дүнг аймгийн Статистикийн хэлтэст 12 сарын 22-оос 24-ний өдрүүдэд сумдаас хуваарийн дагуу хүлээн авч нэгтгэнэ.

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын өрхийн бүртгэлийг сайжруулж, мал бүхий өрх, аж ахуйн нэгжийн тооллогын мэдээллийг онлайнаар бүртгэж, мэдээллийн цахим сан бий болгох, түүнийг Хүн ам өрхийн мэдээллийн сантай холбох, банкны үйлчилгээнд мал тооллогын сангийн мэдээллийг иргэн өөрөө хүссэн тохиолдолд ашиглах боломжоор хангах, иргэд, төрийн байгууллагын хэрэгцээнд статистикийн үйлчилгээг улам бүр ойр болгох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.