Сэлэнгэ аймаг 1,471,684 толгой малтай болж, малын тоо өмнөх оноос 157,488 толгойгоор өслөө.
Нийтэлсэн: 2014 он 12 сар 30. 13 цаг 07 минут
Аймгийн Засаг даргын 2014 оны А/443 дугаар захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллого явагдаж дууслаа. Сэлэнгэ аймаг 1,471,684 толгой малтай болж, малын тоо өмнөх оноос 157,488 толгойгоор өсчээ. Сүргийн бүтцээр авч үзвэл дараах байдалтай байна.
Үзүүлэлт | Тэмээ | Адуу | Үхэр | Хонь | Ямаа | Бүгд |
2013 оны тоо | 500 | 71,467 | 171,477 | 624,195 | 446,557 | 1,314,196 |
2013 онд сүргийн бүтцэд эзлэх хувь | 0.04 | 5.44 | 13.05 | 47.50 | 33.98 | 100.00 |
2014 он | 506 | 79,762 | 196,590 | 698,895 | 495,931 | 1,471,684 |
2014 онд сүргийн бүтцэд эзлэх хувь | 0.03 | 5.42 | 13.36 | 47.49 | 33.70 | 100.00 |
Өсөлт бууралт /2013-2014/ | 6 | 8,295 | 25,113 | 74,700 | 49,374 | 157,488 |
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих