Сэлэнгэ аймгийн 2014 оны жилийн эцсийн нийгэм, эдийн засгийн танилцуулга, инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 27. 17 цаг 01 минут

  1. ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ  

Сэлэнгэ аймаг нь 17 сум, 56 багтай. Үүнээс Тосгоны статустай Дулаанхаан, Бугант, Номгон, Рашаант, Түнхэл, Хэрх гэсэн 6 багтай. Хамгийн олон хүн амтай сум нь Мандал 25693, аймгийн төв Сүхбаатар сум 22669, Сайхан сум 9177 байна.

Нутаг дэвсгэрийн хэмжээ 41152.6 км2, нэг хавтгай дөрвөлжин км квадратад 2.5 хүн ногддог. Хүн амын нягтрал хамгийн шигүү суудаг  сум нь Сүхбаатар 478.0,  Сайхан 7.0, Мандал 5.3  болно.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт суудлын тоо 37,  үүнээс МАН 20,  АН 14,  МАХН 3 суудалтай байна.

 

  1. ХYН АМ

 

           2014 оны эцэст суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос  19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээгээр   562 хүн гэрлэлтээ батлуулж, 106 хүн гэрлэлтээ цуцлуулж, 46 хүүхэд үрчлэгджээ.           

Монгол-Оросын хилийг хялбаршуулсан журмаар хил нэвтрэх эрхийн үнэмлэхээр  107332 хүн зорчсон байна.

2014 оны эцэст өрхийн тоо 30040 байгаа нь өмнөх оны мөн үеэс 375 өрхөөр 2011 оноос 999 өрхөөр нэмэгдсэн байна.

Тайлант онд манай аймагт бусад аймаг хотоос бүгд 1430 хүн шилжин ирж, 3129 хүн шилжин явсан нь шилжих хөдөлгөөний сөрөг урсгалтай байна. Нийт шилжин ирэгсдийн 61.1 хувь нь Дархан-Уул, Улаанбаатар, Орхон, Төв аймгаас, шилжин  явагсдын 78.0 хувь нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт явжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн  үдийн цай хөтөлбөрт 8330 хүүхэд хамрагдаж 828648.0 мян.төг зарцуулжээ.

4-р улирлын байдлаар аймгийн хэмжээгээр нийт 2024 эх төрж, 2029 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 5.2 хувиар ихэсчээ. Нас барсан хүний тоо 484 байгаа нь ноднингийн мөн үеэс 22 хүнээр, 2011 оныхоос 9 хүнээр тус тус буурчээ, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл 13, 1-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

            Энэ оны эцсээр аймгийн хэмжээгээр хагас өнчин хүүхэд 1456, бүтэн өнчин 152, өрх толгойлсон хүүхэдтэй гэр бүлгүй хүн 3393 байгаа ба үүнээс 2101 нь гурав хүртлэх хүүхэдтэй өрх байна.

Аймгийн хэмжээгээр 4627 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд нийт дүнгийн 44.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 

  1. АЖИЛЛАХ ХYЧ, АЖИЛГYЙЧYYД

 

Он гарсаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 823 болсон нь урьд оны мөн үеийнхээс 2,3 хувиар, 2011 оны мөн үеэс 15,5  хувиар тус тус  буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 65 хувийг ерөнхий боловсролтой, 4,8 хувийг тусгай дунд, 11,5 хувийг мэргэжилтэй ажилчид, 18,3 хувийг дээд боловсролтой хүмүүс эзлэх боллоо.

Энэ улиралд бүртгэлтэй ажилгүйчүүдээс 36 хүн  ажилд зуучлагдан орж, 129 хүн идэвхгүйн улмаас хасагдаж, 147 хүн шинээр бүртгэгдсэн байна. Он гарсаар 1548 хүн шинээр ажилд зуучлагдан орсон ба 2014 оны төлөвлөгөөний биелэлт 103,2 хувьтай байна.

 

 

4. ҮНЭ, ХЭРЭГЛЭЭНИЙ YНИЙН ИНДЕКС 

 

Тайлант сард өмнөх сартай харьцуулахад задгай сүү, тараг, ааруул,гурил болон гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ  8-50 хүртэл хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант сард мах төрөл тус бүрдээ үнийн өсөлтгүй байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулхад 3-7 хувиар өссөн байна. Он гарсаар шатахууны үнэ нэр төрөл тус бүр дээрээ 50 төгрөгөөр нэмэгдлээ. Аймгийн хэрэглээний үнийн индекс өмнөх онтой харьцуулахад 10,5 хувь, суурь онтой харьцуулахад 43,8 хувь, өмнөх сартай харьцуулахад 0,9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

 

 

5. ТӨСӨВ, МӨНГӨ, ТАТВАР, БАНК

 

2014 оны төсвийн  гүйцэтгэлийн  12 сарын мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 108.6  хувь, улсаас авах  санхүүгийн  дэмжлэг 98.5 хувь, орон  нутгийн  хөгжлийн  сангийн  орлогын  шилжүүлэг 72.0 хувь,  салбарын  байгууллагуудын  тусгай зориулалтын  шилжүүлэг 100 хувь тус тус биелэгдсэн байна. Төсвийн   зарлагын  гүйцэтгэл   91.2  хувийн   биелэлттэй   байна.  Аймгаас  олгох  сумдын санхүүгийн   дэмжлэг  100 хувь,  Засаг  даргаас  олгох  нөөц  хөрөнгийн  гүйцэтгэл  92.5  хувийн гүйцэтгэлтэй  гарсан  байна.

Монгол банкны мэдээгээр энэ сард кассын цэвэр орлого 71286,8 сая төгрөг, цэвэр зарлага 67399,6 сая төгрөгт хүрчээ. Зээлийн өрийн үлдэгдэл 191159,0 сая төгрөг байгаа ба үүний 0,9 хувийг чанаргүй зээл эзлэж байна. Иргэдийн мөнгөн хадгаламж 46465,6  сая төгрөг байна.

 

6. ДЭД БYТЭЦ

 

      Холбоо. 4-р улирлын байдлаар 2136.1 сая төгрөгний холбооны тарифын орлого олж үүнээс 1984.3 сая төгрөгийг хүн амаас олсон байна.

 Тээвэр. Тээврийн орлого 353.6 сая төгрөг болж, 752.7 мян.зорчигч тээвэрлэсэн байна.

 Барилга. Оны эхнээс 2051.6 сая төгрөгний барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

7. ХӨДӨӨ АЖ АХУЙ

           

2014 онд үр тариа 245.3 мянган тонн, төмс 45.4 мянган тонн, хүнсний ногоо 32.7 мянган тонн хураан авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад үр тариа 58.4 мянган тонн буюу 31.2 хувиар өсч, төмс 10.6 мянган тонн буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.81 мянган тонн  буюу 7.9 хувиар багыг хураан авсан байна. Мөн 153.9 мянган тонн хадлан бэлтгэсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 1.2 мянган тонн буюу 0.8 хувиар бага байна. 2014 онд аймгийн хэмжээнд 126.9 мянган га-д уринш бэлтгэсэн байна.

2014 онд аймгийн дүнгээр нийт малын тоо 1471684. болж урьд оноос 157.4 мянган толгой буюу 12.0 хувиар өссөн нь 1 хүнд 13.8 толгой мал ногдож байна. Нийт малтай өрхийн 9270 болсон нь 2013 онтой харьцуулахад 283 өрхөөр нэмэгдсэн байна. Үүний дотор малчин өрхийн тоо 4125 болсон нь урьд онтой харььцуулахад 74 өрхөөр нэмэгдсэн байна .Малчдын тоо 7952 болжээ. Үүний 3684 малчин нь эмэгтэй малчид байна. Нийт малчдын тоог 2013 оны малчдын тоотой харьцуулахад 242 малчнаар нэмэгджээ.

Жилийн эцсийн байдлаар шувуу 27477, гахай 11147, зөгийн бүл 3778 тоологджээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад гахай 4689 толгойгоор буурч, шувуу 9681, зөгийн бүл 880 бүлээр тус тус өссөн байна. Мөн 3030.2 мянган ширхэг өндөг, 220.8 тонн гахайн мах  68.8 мянган тонн зөгийн бал бэлтгэжээ.

2014 оны мал тооллогын дүнгээр аймгийн дүнгээр 200 хүртэлх малтай 6975 өрх, 201-999 хүртэлх малтай 2154 өрх, 1000 болон түүнээс дээш малтай 141 өрх тоологджээ.

    509.8 мянган эх мал төллөсөн нь урьд оны мөн үеэс 13.9 мянган толгойгоор илүү ба Орхонтуул, Хушаат, Шаамар сумдад төллөлтийн хувь өндөр буюу 94.6-97.2 хувьтай байна.

  545.6 мянган толгой төл бойжиж байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 42.9 мянган толгой буюу 8.5 хувиар их байна.

2014 онд оны эхний нийт малын 0.2 хувьтай тэнцэх 2995 толгой мал хорогдсон нь урьд онтой харьцуулахад 2 дахин буурчээ.Хорогдсон нийт малын 13.2 хувийг өвчнөөр хорогдсон, 19.7 хувь нь хээлтэгч малын хорогдол байна.

Хорогдсон нийт малын 1640 толгой буюу 54.7 хувь нь Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн сумдад ногдож байна.

2014 онд малын халдварт өвчнөөр 70 мал өвчилсний 12 нь эдгэрч, 10 нь хорогдож, 48 малыг устгалд оруулжээ.Халдваргүй өвчнөөр 1095 мал өвчилснөөс 45 нь хорогдож, 1050 нь эдгэрсэн байна.

2013 оны мөн үеэс бод малын хувьдөсвөр насны үхрийн үнэ 30.000-40.000  төгрөгөөр өссөн, бусад насны мал  10.000-140.000 төгрөөг буурсан байна. Бог малын үнэ 30.000-50.000 төгрөгөөр нэмэгдсэн байна.Харин түүхий эдийн үнийн хувьд үхрийн шир 13750 төгрөгөөр өсч, адууны шир 5000 төгрөгөөр, ямааны арьс 2000 төгрөгөөр, хонины арьс 3000 төгрөгөөр тус тус буурсан байна.

 

8. АЖ YЙЛДВЭР

 

2014 онд аж үйлдвэрийн салбарт 681513.5 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 408438.7 сая төгрөгний борлуулалт хийгдсэн нь урьд оны мөн үеийнхээс нийт үйлдвэрлэлт 28.5 хувиар, борлуулалт 6.6 хувиар  буурсан байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 82.9 хувь нь уул уурхайн салбарт, 8.5 хувь нь хүнс ундааны салбарт, 7.7 хувь барилгын салбарт бүтээгджээ.

Сумдын жижиг дунд үйлдвэрүүд аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 0.5 хувьтай тэнцэх 3558.4 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3359.5 сая төгрөгний борлуулалт хийжээ.

9. ХYН АМЫН ЭРYYЛ МЭНД, НИЙГМИЙН

ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Халдварт өвчнөөр  843 хүн өвчилж бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6  хувиар, 2011 оныхоос 25,7 хувиар тус тус буурсан байна. Нийт халдварт өвчний 62,5 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 19,3 хувийг сүрьеэ, 3,3 хувийг халдварт шар гепатит, 2,9   хувийг  салхин цэцэг эзэлж байна.           

           2014 оны 12 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас 13897 тэтгэвэр авагчдад 38869,4 сая төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн даатгалын сангаас 6797 даатгуулагчдад 2064,2 сая төгрөг ХЧТА, ЖА, оршуулага, өвчтөн сахисны тэтгэмжид, ҮОМШӨ-ний даатгалын сангаас ҮО-ийн тэтгэвэр, ХЧТА-ны тэтгэмж, нөхөн төлбөр, сувиллын зардалд 382 тэтгэвэр авагчдад 1057,8 сая төгрөг,

 Ажилгүйдлийн даатгалын сангаас 457 даатгуулагчдад 441,9 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид, ЭМД-ын сангаас эмнэлэг, эмийн сангуудад 74027 даатгуулагчдад 3499,5 сая төгрөгийн зардлыг тус тус олгожээ.

Нийгмийн халамжийн сангаас 23470 хүнд 8989,7 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгожээ.

 

 

 

10. ГЭМТ ХЭРЭГ   

 

            Цагдаагийн газрын мэдээгээр нийт 755 гэмт хэрэг бүртгэгдсэний 242 нь согтуугаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар өссөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 29,5 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг,  34,9 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг,  2,2 хувийг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 12,9 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  эзэлж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 40,3 хувийг малын хулгай эзэлж байна.

Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд нийт 150 гүйцэтгэлийн материал байсан ба энэ онд 432 материал нэмэгдэж, 51  материал хасагдаж,  бүгд 531 гүйцэтгэлийн материалаар 1392,7 сая төгрөгийн өрийг  барагдуулахаас 371 гүйцэтгэлийн материалаар 509,9  сая төгрөгийн өрийг бодитой барагдуулжээ.

Шүүхээр нийт 1070 хэрэг шийдвэрлэгдсэн ба үүний 132 нь эрүүгийн хэрэг, 669 нь иргэний хэрэг, 269  нь захиргааны арга хэмжээ байна.

Шүүхийн шинжилгээний албаны мэдээгээр энэ онд 625 шинжилгээ хийсэн ба үүний 70,9 хувь нь хүний биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгджээ.

 

 

11. БОЛОВСРОЛ, СОЁЛ, БИЕИЙН ТАМИР, СПОРТ

 

Энэ онд 35 сургуульд 17502 сурагчид суралцаж байгаа ба 983 үндсэн багш ажиллаж байна. Хичээлийн шинэ жилд 2139 хүүхэд шинээр 1-р ангид элсэн оржээ. Дүйцсэн хөтөлбөрөөр нийт 456 сурагч суралцаж байна. Бичиг үсэг үл мэдэгч 63 хүн байгаа нь 2013 оноос 17 хүнээр багассан байна.Аймгийн хэмжээгээр нийт 34 цэцэрлэгт 244 багш ажиллаж,  7394 хүүхэд үндсэн ангид хүмүүжиж байна.

Албан ёсны биеийн тамир, спортын арга хэмжээнд 27970 хүн хамрагдаж, улс, нэрэмжит тэмцээнээс 212 медаль авсан ба энэ нь 2013 оныхоос 143 медалиар илүү байна.

Аймгаас хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан  10 удаагийн арга хэмжээнд 1732 хүүхэд хамрагджээ. Аймаг, улсын чанартай уралдаан тэмцээнээс 236  хүүхэд медаль авчээ.

 

 

12. БУСАД

а. Гааль

Сэлэнгэ дахь Гаалийн газрын мэдээгээр 3187 суудлын вагон, 87508 ачааны вагон, 3257 зүтгүүрийн вагон, 84035 суудлын автомашин, 41458 ачааны автомашин, 2016 автобус, 24 мотоцикль Алтанбулаг, Сүхбаатар боомтоор дамжин өнгөрүүлсэн байна. Хилээр Монголын 349734, гадаадын 106406 иргэн зорчсон байна.

 

            б. Хяналт шалгалт   

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 2014 оны эхний 12 сарын байдлаар 1895 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, 2470 зөрчил дутагдал илрүүлж, 186053.0 мян.төгрөгний торгуулийн арга хэмжээ авч үүнээс 135875.0 мян.төгрөгийг барагдуулжээ. Илэрсэн зөрчлийн 81.6 хувийг  эрүүл мэнд боловсрол соёл шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчин аялал жуулчлал, дэд бүтэцийн хяналт эзлэж байна.

 

 

в.Стандартчилал хэмжилзүй

Оны эцсийн байдлаар 5981 хэмжих хэрэгсэл баталгаажуулж, 64 иргэд, аж ахуйн нэгж стандартын салбар сангаар үйлчлүүлсэн.

 

            г.Онцгой байдлын алба.  

2014 онд үзлэг шалгалтанд 1059 обьект, 7034 айл өрх хамрагдаж, 5257 зөрчил илрүүлж, 1319 зөрчил дутагдлыг арилгасан. Нийт 100 гал түймэл гарснаас 99 нь обьектийн, 1 нь ой хээрийн түймэр байна. Гал түймэрт 3898,2 сая төгрөгний хохирол учирч, 2990,3 сая төгрөгний эд хөрөнгө аварсан байна.

 

д. Тээвэр зохицуулалтын алба.

             Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Сант, Цагааннуур, Баянгол, Сайхан,  Баруунбүрэн, Шаамар, Хүдэр, Жавхлант, Түшиг  сумын  чиглэл рүү болон Сүхбаатар суман дотор 69 микроавтобус, 160 суудлын автомашин, Улаанбаатар хотын чиглэлд 9 том оврын автобус тендерээр шалгаран үйлчилгээнд явж байна.

 

е.Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн алба.

2014 онд төрөөс үнэгүй хувьчилсан газрын өмчлөх эрхийн анхны баталгаажуулалтыг 2914 хүн ҮХЭХӨЭ-н анхны бүртгэл, баталгаажуулалтыг  2905 хүн тус тус баталгаажуулжээ.

 

            ё.Бизнес регистр

Жилийн эцсийн байдлаар  2695 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа бөгөөд, үүний 56,8 хувийг ХК, ХХК,  8,8 хувийг ББН, ЗБН, 12,4 хувийг салбар, төлөөлөгчийн газар эзэлж байна. Энэ онд бүртгэлээс 49 аж ахуйн нэгж хасагдаж, 310 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн байна.

з.Газар, Байгаль орчин

2014 онд газар өмчлөх тухай өргөдөл 1378 хүн гаргаснаас 182 нь одоо эзэмшиж ашиглаж байгаа хашааныхаа газрыг өмчлөхийг хүссэн иргэдийн  308 нь шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэд байна. Засаг даргын захирамжаар 3119 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ж.Түүвэр судалгаа

Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтэс нь 2014 онд Үндэсний Статистикийн Хорооны нэгдсэн арга зүйн дагуу 3 түүвэр судалгааг явуулна. Энэ ажлын хүрээнд жилийн туршид Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг нийт 624 өрхөөс, Ажиллах хүчний судалгааг 492 өрхөөс, Ардчилсан засаглал судалгааг 136 өрхөөс авч, судалгаанд хамрагдсан өрхүүдэд судалгааны урамшуулал болгон 7120,0 мянган төгрөг олгоод байна.

Илүү дэлгэрэнгүйг та бүхэн ЭНД дарж татаж авна уу.

Инфографикийг та бүхэн ЭНД дарж татаж авна уу.


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.