Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэллээ.

Нийтэлсэн: 2015 он 01 сар 28. 12 цаг 47 минут

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.

Сэлэнгэ аймгийн хувьд 01 сарын 24-ны өдөр 4 хүүхэд мэндэлсэн байна. Хүүхдүүд бүгдээрээ үдээс хойш мэндэлсэн бөгөөд Сүхбаатар, Цагааннуур, Алтанбулаг, Баянгол сумдад тус бүр нэг хүүхэд мэндэлжээ. Удахгүй чацуутны талаар бид тодорхой мэдээлэл өгөх болно.

 

 


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.