Аймгийн засаг дарга агентлагуудын дарга болон сумдын Засаг дарга нартай 2015 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 09. 18 цаг 25 минут

Сэлэнгэ аймгийн 2015 оны эхний удирдах ажилтны зөвлөгөөн 2015.02.06-ны өдөр болж, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагууд, агентлагийн удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Зөвлөгөөний үеэр 12 агентлагийн дарга нар байгууллагынхаа үйл ажиллагаа, цаашид анхаарч ажиллах асуудлын талаар нийт оролцогчдод хандсан мэдээлэл хийсний дотор аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Баасансугар мэдээлэл хийлээ.

            Мэдээлэл эхэнд “2014 он Статистикийн албаны хувьд ажил, амжилтаар дүүрэн жил болж өнгөрсөн бөгөөд МУ-ын статистикийн системд ОУ-ын цогц үнэлгээ хийгдсэн тухай, МУ-д статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосон тухай, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтэрүүлэхэд нилээд ажил хийгдсэн тухай, ҮСХ хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртсэн тухай, он гараад 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан, Статистик бол та бидний хамтдаа хийдэг ажил, хамтдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн” гэдэг талаар дуулгалаа. /Үргэлжлүүлэн хийсэн мэдээллийн презентацийг хавсралтаар хүргүүлэв/

            Зөвлөгөөний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нутгийн захиргааны байгууллагуудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар товч танилцуулга хийсэн бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Статистикийн хэлтэс нэлээд сайн ажилласныг дурьдлаа.

Зөвлөгөөн бүтэн өдөр үргэлжилж, төгсгөлд нь аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлтэс агентлаг, сумдын засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн УАЗ-нд Статистикийн хэлтсээс хийсэн товч мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу!

 


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.