Ирэх сараас Сэлэнгэ аймагт цаг ашиглалтын судалгаа эхэлнэ.

Нийтэлсэн: 2015 он 02 сар 25. 17 цаг 04 минут

Үндэсний статистикийн хорооноос “Цаг ашиглалтын судалгаа”-г энэ онд явуулна. Монгол улсын “Статистикийн тухай” хуульд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Цаг ашиглалтын судалгаа”-г дөрвөн жил тутам зохион байгуулж байхаар заасныг үндэслэн энэ онд ээлжит судалгааг зохион байгуулан явуулж байгаа юм.

Цаг ашиглалтын судалгааны зорилго нь өрх гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг гаргахаас гадна хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох явдал юм.

Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд, зах зээлийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцох, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэхэд ашиглагдах мэдээллийн эх үүсвэр болдог. Түүнчлэн энэхүү судалгааны үр дүнг дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах, бодлого хөтөлбөр боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг дүгнэх гэх мэт олон зориулалтаар ашиглах бололцоотой.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2015 оны 3, 6, 9, 12 дугаар саруудад зохион байгуулах бөгөөд улсын хэмжээнд нийт 4000 өрхийг хамруулан оны туршид мэдээллээ цуглуулж дууссаны дараа мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлууд хийгдэх бөгөөд 2016 онд судалгааны үр дүн гарна.

Товч мэдээллийг ЭНД дарж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 200

  Хонины мах, кг 8 500
  Үхрийн мах, кг   9 500  
  Ямааны ястай мах, кг 7 800
  Элсэн чихэр, кг 2 000
  Цагаан будаа, кг 2 500
  Шингэн сүү, л 1 600
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 390
  Бензин, А-92 1 490
  Дизелийн түлш 2 170

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.